alim.mn | 2024.12.26
Б.Ундармаад оногдуулсан 40 сая төгрөгөөр торгох ялыг хүчингүй болгожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцэв. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
орны
3 жилийн өмнө
66.181.161.24
Ял оноох нь чухал бишээ хамгийн гол нь улс
Мөнхбаяр
3 жилийн өмнө
66.181.161.24
Ял шийтгэл өгөх нь яхуу хамгийн гол нь улс орныг хохиролгүй болгох шүү дэ хохирол.г барагдуулдаггүй юм бол гэр бүлийнх нь хөрөнгийг хураах хэрэгтэй шдэ хууль шүүхийн байгууллага Ундармаа ганцаараа 347тэрбум.г идэхгүйн ойлгомжтой .
Төстэй мэдээ