alim.mn | 2024.12.26
Нийслэлийн ЭМГ 20 мянган төгрөгөөр 20 мянган маск нийлүүлэх 400 саяын тендерийг цуцаллаа

Энэ мэдээлэл цахим орчинд цацагдсаны дараахан НОК-д бөөн бужигнаан үүсжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаагийн тайлбараар хотын зургаан дүүрэгт молекул биологийн шинжилгээ авах лаборатори байгуулагдаж байгаатай холбоотойгоор энэхүү худалдан авалтыг хийх эрхийг  ЭМЯ-наас эрх шилжүүлэн өгчээ. Үүний дагуу тендер зарласан аж. Мөн лабораторийн шинжилгээ авах хүн өндөр шүүлттэй N95 маскийг хэрэглэдэг агаад өндөр үнэтэй байдаг гэнэ. Гэсэн ч иргэдийн эсэргүүцэл хардлагын улмаас уг тендерийг ЭМЯ руу буцаахаар болжээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ