alim.mn | 2024.12.26
N95 маскыг НОК 6500 төгрөгөөр авсан бол НЭМГ 500 төгрөгөөр нэмжээ

Цар тахлын үед төрийн байгууллагуудын хийсэн худалдан авалт ихээхэн сонирхол татаж байна. Ялангуяа хүмүүс өдөр бүр хэрэглэсээр үнийг нь гарын арван хуруу шигээ мэддэг болсон амны хаалтны цаана их зүйл байгаа аж. Коронавирусны халдвар тархсан өнгөрсөн онын өвлийн сүүлээс төрийн байгуулагууд амны хаалтыг маш их хэмжээгээр худалдан авсан. Үүнээс илүү сайн хамгаалдаг гэх N95 гэдэг маск ердийнхөөсөө үнэтэй байсан нь мэдээж. Гэхдээ төрийн байгууллагууд худалдан авах бүрдээ 300-500 төгрөгөөр ахиулан үнэлж ирсэнийг хотын дарга асан С.Амарсайханы 2020 оны 4-р сарын хоёр захирамжаас харж болно. Эхнийх нь 4-р сарын 7-нд гарсан хөрөнгө хувиарлах тухай А/472 тоот захирамж юм Уг захирамжийн хавсралтанд N95 маскыг 6500 төгрөгөөр үнэлсэн байна.  Уг төсвийг НОК гаргасан агаад энэ нь цаашдаа мөрдлөг болох ёстой байсан. Гэсэн ч тэгсэнгүй. Ердөө хэдхэн хоногийн дараа 4-р сарын 29-ны А/573 тоот захирамжинд уг маскны үнэ 500 төгрөгөөр өсөж 7000 болон батлагджээ. НЭМГ-ын гаргасан төсвөөр “Коронавируст цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт сургалтанд N95 маскыг 7000 төгрөгөөр худалдан авсан байна.  Ийнхүү  захирамж гарах бүрд авах амны хаалтын үнэ нэмэгдсээр иржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ