Засгийн газраас коронавирусийн цар тахалтай энэ цагт "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г танилцуулж байна.
Засгийн газраас хэрэгжүүлэх цогц төлөвлөгөөг танилцуулах үеэр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрт нэг сая төгрөгийг олгох саналын талаар Ерөнхий сайдын байр суурийг асуусан сэтгүүлчдийн асуултад: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй, бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоос татгалзах хэрэгтэй, харин нэг сая төгрөгийн ажлын байрыг олон болгохын төлөө тэр мөнгийг зарцуулах ёстой гэдгийг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ирэх жил хэрэгжүүлэх ажлын цогц бодлогтой танилцлаа.
Тэрээр, цар тахлын хямралыг хүчээ нэгтгэн давж гарахыг уриаллаа. Өнгөрсөн 2 жилд 4.4 их наядаар иргэдийн эдийн засаг, бодлогыг хамгаалах ажил хэрэгжүүлсэн бол ирэх 3 жилд 10 их наядын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийнхээ орлого, амьжиргааг хамгаална гэдгийг хэллээ. Хүн бүр до бүрнээ хичээж байж улс орноо өөд нь татна" гэв.