alim.mn | 2025.01.11
Ерөнхийлөгч Х.Баттулга хөл хорионы дэглэм зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар залруулга гаргажээ. Залруулгад:

"Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна.

Иймд дээрх үндэслэлгүй мэдээллийг залруулахын зэрэгцээ төрт ёсны уламжлалаа дагаж Монгол түмэн минь хайртай дотны хүмүүстэйгээ цахим золголт хийхийг уриалж байна" хэмээжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.9.46.244
Гахгахгахгах
Зочин
3 жилийн өмнө
202.9.46.244
Гахгахгахгах
Amida
3 жилийн өмнө
66.181.161.9
Mongoliin ard tumen bugd l eeztei baix ene xun chini buxel buten Mongoliin Eronxiilegch shu de UXG -d xairaldaggu ym bol ard tumen bid zizigxen aldaan deer ni dorooloxgui baiz xairlay zovuu mni ard tumen Tor eos ard tumne xundeldeg aav eezee deedeldeg Mongoliinxoo ue ulamzlaliig deedeldeg oor Eronxiilegchiig olood ir l dee
Зочин
3 жилийн өмнө
192.82.76.249
Золгосон байсан ч яаадгийн
Төстэй мэдээ