74 тэрбум бол маш их хэмжээний өр. Жилийн цэвэр ашиг нь 22 гаруй тэрбум төгрөгөөс 10 орчим тэрбум болтлоо буурчихаад байгаа “Монголросцветмет” ТӨҮГ-ын газрын тухайд бүр ч их өр юм. Гэвч компанийн удирдлагууд үүнд санаа зовсон шинжгүй уран сайхны кино ивээн тэтгэж , өндөр үнэтэй машин 2-3-аар нь худалдан авч сууна. Өнгөрсөн онын 2-р сард “Монголросцветмет” ТӨҮГ суудлын машин худалдан авах гурван багцтай 406 сая төгрөгний тендер зарлажээ. Мөнгийг өөрийн хөрөнгөнөөс гаргажээ. Үнийн дүнгээс харахад дарга нарын тендерийн хэллэгээр “лексус 570-тай дүйцэхүйц” унаа авах гэсэн бололтой. Энэ тендерт “Таван Богд “ компани 200 саяар ялжээ. Тендерийн явцад төсөвт өртөг тал үнээр буусан ч 200 сая төгрөг бас л их хөрөнгө. Энэ мөнгийг нийгмийн даатгалаас эхлээд өрөндөө өгсөн бол бага гэлтгүй хасагдах л байжээ.