2021 оны эхний улирал нь “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагын хувьд унаагаа юүлэх цаг болсон бололтой. Шинэ онд шинэ машин хөлөглөн ажил бизнесийг гялалзуулж өгөх “бодол” нь бас тэдэндээ зөв биз ... Өнгөрсөн онд тус компанийн гурван багц суудлын машин авах 406 сая төгрөгний тендерт алдарт “Таван Богд” ялж машиныг нийлүүлсэн. Тэгвэл 2021 он гарангуут ахин өндөр үнэтэй суудлын машин авахаар 93 сая төгрөгийн тендер зарлажээ. Техникийн тодорхойлолтоос харахад удирдлагын багт зориулагдсан гэдэг нь илт. Загвар нь люкс ангилалд багтдаг “Седан төрөлтэй дүйцэхүйц”-ийн дээр 2020 он болон түүнээс хойш үйлдвэрлэгдсэн шинэ машин байх ёстой аж. Үүнээс үзэхэд өнгөрсөн жилийн гурван машин бүх захирлуудад нь хүрээгүй бололтой. Ингээд унаагаа шинэчилж чадаагүй нэгэндээ шинийг авч өгч байгаа гэх хардлага төрж байна.