alim.mn | 2024.12.26
Ч.Ганхуяг “ЭТТ”-н захирал болоод “Таван богд”-оос 960 сая төгрөгний машин худалдан авчээ

Монголын тансаг зэрэглэлийн машины өнгийг тодорхойлогч “Таван Богд” компаниас хамгийн өндөр хэмжээний худалдан авалт хийсэн төрийн өмчит компаниар “Эрдэнэт” үйлдвэрийг тодруулан шуугиж байсан цаг саяхан. Тэгвэл төрийн хувь оролцоот “Эрдэнэт Таван Толгой” ХК нь ч дутахгүй орлого оруулжээ. 2014 оноос хойш энэ компани өндөр үнэтэй машин авахаар нийт найман удаагийн тендер зарласнаас долоо нь Ч.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар ирсэний дараа явагдсан. Үүнээс 2018 оны 11-р сарын 6-ны 480 сая, 2020 оны 6-р сарын 10-ны 533 сая төгрөгний өртөгтэй тендер азаар хасагджээ.  Шалгарсан бусад дөрвөн тендер нь 2018 оны 7-р сард буюу Б.Ганхуяг удирдлагын багаа ид “бүрдүүлж”  байхад явагдан бүгдэд нь “Таван Богд” компани ялж нийт 960 сая төгрөгний “Тоёото Ланд круйзер 200-тай дүйцэхүйц” машин нийлүүлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ