Монголбанк хагас тэрбум буюу 537 сая төгрөгөөр компьютер авахаар тендер зарлажээ
Манай мөнгө санхүүгийн бодлогыг атгагчид 537,2 сая төгрөгөөр ажилтнууддаа ширээний болон зөөврийн компьютер авч өгөхөөр шийджээ. Ийм их мөнгөөр бүх компьютерээ иж бүрэн шинэчилнэ биз ... Монголбанкны компьютерүүд тэгтлээ муудаж хоцрогдчихсон гэхээр гайхмаар юм. Ер нь энэ газрын тендерүүд хэдэн зуун саяын өртөгтэй зарлагддаг. Саяхан 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж авахаар тендер зарлан бөөн шуугиан дэгдээж байсан. 300 саяын үнэтэй төхөөрөмж дээр биеийн чилээгээ гаргах гэж байсан хүмүүс хагас тэрбумын компьютер дээр ажилаа аялуулах нь аргагүй биз ... Тэгээд ч манай том улстөрчдийн “угсаа залгамжлагчид” бөөгнөрсөн шүү дээ ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
103.212.118.221
Хаха. бүр юмаа олж ядаж бгаан шүү. Компьютер тавилга биш. Энэ шантаажны нэг хэлбэр л бх даа хөөрхиы
Төстэй мэдээ