alim.mn | 2024.12.26
“Эрдэнэт”-ийн ээлжит өндөр үнэт тендер : 259 саяын хурлын цахим тоног төхөөрөмж

Тендер шалгаруулалтанд “Эрдэнэт” үйлдвэр, Монголбанк зэрэг нь тендерийн өндөр үнээрээ та биднийг “баясгасаар” ирсэн. Энэ удаад “Эрдэнэт” үйлдвэр ээлжит “бэлгээ” өргөн барьж 259,8 сая төгрөгөөр өртөгтэй хурлын цахим тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт зарлажээ. Коронавирусны цар тахлын хувьд авах ёстой арга хэмжээний нэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Өндөр цалинтай удирдлагын баг ажилладаг гэдгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн дарга захирлуудын эрүүл мэнд, халдвар хамгаалалын дэглэм сахих нь чухал асуудлын нэг мөн. Гэхдээ үнэ нь аанай л өндөр хэвээрээ.  Энэ үйлдвэрийн зарласан тендерүүд үйлдвэрлэлийн шаардлагаас урган гардаг ч өртөг нь ямагт их байдгаараа төрийн өмчит, оролцоот бусад компаниудаас ялгарсаар ирсэн.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ