“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК жил бүр “Таван Богд”-оос тансаг машин худалдан авдаг
ТӨХК болох “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” нь сүүлийн гурван жилд тансаг зэрэглэлийн машин борлуулагч “Таван Богд” компанид тогтмол орлого оруулсаар иржээ. Зарласан тендерээс нь харахад 2018 онд “туулах чадвар сайтай суудлын автомашин” хэмээн 229 сая төгрөгийн, 2019 онд мөн л “туулах чадвар сайтай суудлын автомашин” хэмээн бүр хоёр ширхэгийг 265 сая төгрөгийн, өнгөрсөн онд “Тоёото ланд круйзертэй дүйцэхүйц” хэмээн 130 сая төгрөгийн тендер зарлаж тухай бүрд “Таван Богд” ялж машиныг нийлүүлжээ. Дээрхи гуран тендерийн нийт өртөг 600 гаруй сая төгрөг болжээ. Үүнээс үзэхэд энэ жил ахин нэг шинэ машин худалдан авах магадлалтай байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ