Увсын ИТХ төлөөлөгчиддөө 80 сая төгрөгөөр 41 ширхэг таблет авч өгөхөөр тендер зарлажээ
Энэхүү зурган дээр торго дурдан, булга минж болсон Увсын ИТХ-ын дарга Ц.Батболд 41 төлөөлөгчдөө 80 сая төгрөгөөр авч өгөх таблетээ барин сууж байна. Таблетыг ирц бүрдүүлэхэд ашиглах гэнэ. Өмнө нь төлөөлөгчид гар утсандаа апплекейшн татаад түүгээрээ ирц болон саналаа өгөөд болоод ирсэн. Тэгвэл энэ удаад заавал тавблет хэрэглэхээр шийджээ. Алслагдсан аймгийн хувьд 80 сая төгрөг нь маш их мөнгө юм. Увсад байтугай Улаанбаатарт сургуулийн хүүхдүүд интернет, компьютергүйн улмаас цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй хичээлийн хоцрогдолд ороод байна. 40 гаруй төлөөлөгчидөд таблет авчч өгсөнөөс 40 хүүхдэд өгвөл хамаагүй тустай ч төрийнхний тансалал тэргүүнд тавигдах биз. Төлөөлөгчид авсан таблетаа гэртээ аваачаад л хэрэглэж таарна даа ...
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ