alim.mn | 2024.12.26
Д.Нямхүү өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж шүүхэд ханджээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү өчигдөр  ажилд эргүүлэн томилуулах талаар нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд гаргажээ.

Түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд асан С.Мөнхсайханы тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэрбээр өөрийг нь үндэслэлгүйгээр халсан гэж үзэж шүүхэд хандсан байна. 

Шүүхээр хэлэлцэх эсвэл татгалзах эсэх шийдвэр одоогоор гараагүй байна.

Д.Нямхүүг нэгдүгээр сарын 19-нд "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ