Хөдөө орон нутагт аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг ажиллах хэрэгслээр хангах ажиллагаа ид өрнөж байна. Ялангуяа аймгийнханд таблет авч өгөх моод дэлгэрсэн гэхэд болно. Салхийг Увсынхан хагалсан бол залгаад Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд мөн л таблет авч өгөхөөр 70 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагджээ. Тус аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй гэнэ. Цар тахлын үед төсөв хүндэрсэн тухай дээр дооргүй ярьж хэмнэлтийн горимд шилжинэ хэмээн Засгийн газраас эхлэн тогтоол шийдвэр гаргасан. Гэтэл тэрхүү шийдвэр нь орон нутагт ийм байдалтай л хэрэгжиж байна. Шинээр томилогдсон дарга, төлөөлөгч нар ямар нэгэн юм заавал шинээр авах гээд байдаг. Тансаг машин, албан өрөөний тавилга нь олны анхаарлыг татаж шуугиан дэгдээх тул овор хэмжээ багатайгаар нь таблетыг сонгож байгаа гэнэ. Гэхдээ 35 төлөөлөгч бүрд өгөх таблет нь 70 саяд хүрч байгаа нь седан ангилалын тансаг машины үнээс давж байгаа аж. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар Б.Нарантуяа ажилладаг.