Манайд “Тавантолгой дулааны цахилгаан станц” гэдэг цахилгаан станцгүй төрийн өмчит хувьцаат компани байдаг. Энэ компанийн төрийн эзэмжшлийн компанийн хувьцааны 50 хувийг ЭХЯ, 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” компани, үлдэх 20 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмждэг. Засгийн газрын олон удаагийн хуралдаанаар цахилгаан станцыг барих, барилга угсралтын ажлыг эхлэх шийдвэр гаргаж байсан. Мөн олон удаа захирлыг нь өөрчилж шинээр томилсон. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онын намар МАН-ын залуу улстөрч Г.Тэнгэр захирлаар очсон. Очсоноосоо хойш таг сураггүй байсан захирлын удирддаг компанийн нэр удахгүй тендер зэрэгт сонсогдож эхэллээ. Компани 42 сая төгрөгөөр албан байраа тохижуулжээ. Ийм их хөрөнгөөр тохижуулсан тул шил толь шиг л ордон болсон байх ... Дараа нь 140 сая төгрөгийн өртөгтэй “туулах чадвар сайтай машин” авахаар тендер зарлажээ. Ийнхүү “Тавантолгой дулааны цахилгаан станц” компанийн захиралд сайхан офисд тухалж тансаг машинтай болох нь ... Харин цахилгаан станц л алга ...