А.Тлейхан даргатай Эрчим хүчний зохицуулах хорооныхон өнгөрсөн онд дарга ком ширээ, тавилгыг тэргүүтнийг 24,2 сая төгрөгөөр худалдан авсан. Гэсэн ч “бөгсний загатнаа” нь арилаагүй аж. Энэ онд тус хорооныхон 47 орчим сая төгрөгөөр ахин тавилга авахаар бараа, ажил үйлчилгээ авах төвөлөгөөндөө тусгажээ. Төлөвлөгөөг хорооных хурлаар баталсан агаад тендер зарлаж явуулаад наадмын өмнөхөн шинэ ширээ сандалдаа залрахаар төлөвлөжээ. Үүнээс гадна аймгууд угтах хаалгаа гоёдог шиг хэрэглэгч хүлээн авах өрөөг засаж тохижуулахаар болжээ. Засвар тохижилтонд 24 сая төгрөг төсөвлөсөн гэхээр угтах өрөө нь хааны ордон шиг болох янзтай. Энэ мэтэд нийтдээ 85 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь маш их хөрөнгө юм. Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит болон хувьцаат компаниудад цар тахлын жилд автомашин, тавилга худалдан авахыг хориглосон. Эрчим хүчний зохицуулах хороо нь төрийн өмчит үйлдвэрийн газар статустай. Одоо А.Тлейхан дарга шийдвэрээ өөрчилөх эсэхийг л харах үлдэж ...