alim.mn | 2024.12.26
Ц.Шаравжамц даргатай БТСУХ нийт 447 сая төгрөгөөр цахим хурлын тоног төхөөрөмж худалдан авчээ

Тэгвэл Монголдоо хамгийн өндөр үнэтэй, тансаг худалдан авалт хийдэг “Эрдэнэт” үйлдвэр 259 сая төгрөгийн өртөгтэй цахим хурлын тоног төхөөрөмжийн тендер зарлаад байна.   БТСУХ  “Эрдэнэт” биш,  Ц.Шаравжамц ч Х.Бадамсүрэн биш.  Тус хороо нь цахим хурлын тоног төхөөрөмж нийлүүлэх хоёр тусдаа тендер зарлажээ.  02 дугаартай 209,3 сая төгрөгийн өртөгтэй гэрээг  “Саммит компьютер технологи”-той, 03 дугаартай 238 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг нь “Бодь электроникс” компанитай  тус тус байгуулсан байна. Гэрээ ёсоор өдгөө хороо нь  дээрхи хоёр компаниас бараагаа авчихсан болж таарч байна.  Үүнээс үзэхэд  хороо хоёрын хоёр цахим хурлын тоног төхөөрөмж худалдан авсан эсхүл  бараг хагас тэрбум төгрөгийн үнээр нэг томыг худалдан авсан мэт.  Нэг байгууллагад хоёрын хоёр төхөөрөмж  ямар хэрэгтэй юм бол, Монголд байхгүй тоног төхөөрөмж худалдан авсан эсхүл цахим хуралд заавал суух шаардлагатай олон хурган даргатай  эсэх гэх мэт асуулт урган гарч байна.  Улиг болтлоо ярьсан, ярьж буй цар тахлын эдийн засгийн хүнд үеийн төсвийн арвилан хэмнэлт, тэвчиж болох зардал гэх мэт зүйлсийг энд дурдахаа азная гэхэд Олимпийн жилд  компьютер тоног төхөөрөмжинд хэдэн зуун саяыг үрдэг нь гайхалтай. Энэ мөнгийг тамирчдынхаа бэлтгэл сургуулилалтанд зарцуулж болох л байсан. Эцэст нь хэлэхэд удирдлагын маш өндөр зардалтай гэдгээрээ улсдаа толгой цохидог “Эрдэнэт” үйлдвэрээс бараг хоёр дахин их мөнгөөр ижилхэн тоног төхөөрөмж худалдан авч байгааг шалгах ёстой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ