alim.mn | 2024.12.26
Орхон аймгийн ОНӨГ 150 сая төгрөгийн өртөгтэй бэлэг дурсгалын зүйлийн тендер зарлажээ

Тус  аймгийн Орон нутгийн өмчийн газар тодруулбал ЗДТГ нь ийм өндөр өртөгтэй бэлэг дурсгалын зүйлийн сонгон  шалгаруулалт зарлаад байна. Үүнд цаасан тор мянган ширхэг, зэс бүрмэлтэй нэрийн худасны гэр балны хослол 1136 ширхэг, эрэгтэй цаг мянгыг, эмэгтэй цаг 600 ширхэг, “Чингис” үзэг 65 ширхэгийг авах гэнэ. Үүнээс  үзэг хамгийн өндөр үнэтэй нь бололтой. Үзэгний их биен дээр Чингис хаан, Цагаан сүлдийг дүрсэлж, толгой дээр хааны нэр бичигдсэн байх гэнэ. Хайрцагны нүүр талд шар металл шигтгэж хийсэн байхыг Орхоны дарга нар шаардаж байгаа гэнэ.   Үзгийг 65 ширхэг захиалсан нь УИХ дахь МАН-ын 60 суудалтай тааруулсан байх магадлалтай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ