Орхон аймгийн ЗДТГ 98,7 сая төгрөгөөр “ланд-200” машины тендер зарлажээ
Саяхан 150 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйлийн сонгон шалгаруулалт зарласан Орхон аймгийн дарга нар 98,7 буюу бараг 100 сая төгрөгөөр суудлын атомашин авахаар тендер зарлажээ. Тендерийн техникийн баримт бичигт зааснаар “тоёото ланд круйзер 200 буюу түүнтэй дүйцэхүйц” суудлын автомашин байх ёстой аж. Онын хувьд 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх ёстой гэнэ. 100 саяар сүүлийн үед ланд-200 авахгүй ч гүйлт багатай, 2013 оноос хойш үйлдвэрлэгдсэнийг авч болно. Энэ нь шахааны “ланд-200” орж ирнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ