alim.mn | 2024.12.22
Осакагийн “Их дуулга”-аас Г.Одбаяр жудо хүрэл медаль хүртжээ

Монголын жудогийн холбооны олимпийн шигшээ баг “Осака-2019” олон улсын жудо бөхийн холбооны Их дуулга тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн -57 кг жинд хүч үзэж, хүрэл медаль хүртсэн бол гавъяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд долдугаар байранд орсон амжилт үзүүлсэн. Тэгвэл өчигдөр /2019.11.24/  эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -81 кг-д О.Ууганбаатар, Н. Дагвасүрэн нар барилдсан юм. Манай улсын тамирчдаас эрэгтэйчүүдийн -73 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртжээ. Одоогоор манай баг тамирчид "Осака-2019" жудо бөхийн Их дуулга тэмцээний хоёр өдрийн байдлаар хоёр хүрэл медальтай 12-т эрэмбэлэгджээ. Тэмцээнийг 11 алт, 8 мөнгө, 15 хүрэл медальтай Япон улс тэргүүлж байна.

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ