alim.mn | 2024.12.22
Тува хүү Дэмбэрэл Ооржак “Хүүхдийн Евровидение-2019”-д Оросыг төлөөлөн оролцжээ

Европын хамгийн нэр хүндтэй энэ уралдааны хүүхдийн төрөл “Junior Eurovision-2019” болж өндөрлөлөө. Хүүхдийн төрөлд Польшийн Виктория Габо “Superhero” дуугаараа 278 оноо авч тэргүүн байр эзлэв. Ингэснээр энэ улсын өсвөрийн дуучид тивийнхээ хамгийн том тэмцээнд хоёр жил дараалан түрүүлээд байна. Өнгөрсөн онд мөн л польш охин Роксана Венгель “Anyone I Want To” дуугаараа түрүүлээд байсан. “Junior Eurovision-2019” ын дэд байрыг Испаний Мелани Гарсия,  гуравд Холландын Мэтью Хинзэн орсон. Оросын тува хүү Дэмбэрэл Ооржак, Татьяны Меженцева нарын дуэт 72 оноо авч 13-р байранд оржээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ