Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, Эзотерикч Н.Сома олон нийтэд зориулан лекц уншиж илтгэл тавьдаг. Сома багш нэршсэн энэ эмэгтэй нэр нь Тогосоо ч багаасаа нэрээ хэлж чадахгүй Сома гэж явсаар, багш нь энэ нэрийг хайрласан болохоор Сома гэж нэршжээ. Сомагийн охин нь Т.Ананда буюу Солонгон аашт. Солонгон аашт дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтдаа амьдарч, дундаасаа хоёр охинтой болсон. Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр хувийн амьдралаа дэлгэн үе үе муудалцдаг. Өчигдөр тэр "бараан" өдөр нь тохиов бололтой. Гэр бүлийнх нь хэрүүл тогооноосоо хальж, фэйсбүүкээр лайв хийж Осоржамаагийн хандалтын рекордыг эвдлээ. Т.Дэлгэрмөрөн ч эр хүний уужуу тайван байдалгүй, цай чанаж, хоол хийсэн эелдэг эзэгтэй төрхтэй Солонгон аашт өөрийнхөө нэг ааш аягийг олон нийтэд харуулав. Тиймээс олон түмнийг гэгээрүүлэх лекцүүддээ уншдаг, харанхуйг гэрэлтүүлэхээр төрсөн гэж үнэлэгддэг, өөрөө ч ярьдаг Н.Сома багшийн охин нь Солонгон аашт гэхээр хүмүүс гайхдаг. Өчигдөр ч Дэлгэрмөрөн, Солонгон аашт хоёрын хэрүүл дунд Сома багшийн тухай яригдаж, Т.Дэлгэрмөрөн "Солонгон ааштын ээж Сома надаас 36 сая төгрөг нэхэмжилж Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн ч өргөдлөө татан авсан, би 3 сая 500 мянган төгрөг өгсөн, өмгөөлөгчийн хөлс гэсэн" гэлээ.