Энэхүү тэнцвэргүй төсвийн задаргаа ажилтнаа зодсон гэх хэргээр ажлаа өгч байсан нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн тушаалаар батлагджээ. Цагаан сарын баярт зориулсан “Монголын их билэгшээл” нэвтрүүлэгт тус газраас 55 сая төгрөг гаргажээ. Энэ мөнгөнөөс урлагийн томчууд ихийг, хөөрхий тоглогч хүүхдүүд өчүүхнийг хүртсэн аж. Эх зохиогч найруулагчид багтан продюссерээр ажилласан МУГЖ Б.Жаргалсайханд 15 сая, харин ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарт бүр 20 сая төгрөг ноогдсон байна. Тэдний дэргэд зохиогчоор ажилласан СГЗ Г.Золжаргалд бага буюу 3,5 сая төгрөг очжээ. Тэгвэл туслах найруулагч түүнээс их болох зургаан сая төгрөгийг авчээ. Харин тоглогч хүүхдүүд хумсын төдийхөн очсон байна. Тэд СТА нарт хувиарлагдсан нийт гурван сая төгрөгнөөс “хүртжээ”. Гэтэл нэгэн реппер хоёр сая төгрөг авсан аж. Ийнхүү урлагт хувиарлагдах мөнгөнд тэнцвэргүй, шудрага бус байдал тогтжээ. Төрийнхэн үүнийг таслан зогсоохын оронд өөгшүүлж суудаг байна.