Ж.Эрдэнэбат 8 сар хоригдсоны эцэст СУЛЛАГДАХААР болжээ
Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарын 3 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу эдгээр хүмүүсийг суллах эсэх хүсэлтийг хэлэлцэж, суллах шийдвэр гаргалаа.
Дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Энэ оны 1-р сарын 15-нд Улсын Дээд шүүх түүнд оноосон 6 жил хорих ялыг хүчингүй болгож, хэргийг нь прокурорт буцаасан билээ.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь 8 сар гаруйн хугацаанд хоригдон ийнхүү суллагдаж байна. Гэхдээ түүний холбогдсон лицензийн хэргийг прокуорын шатанд дахин шалгах юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ