alim.mn | 2024.12.22
Тавантолгойн захирал Р.Сэддорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугирыг цагдаад өгчээ

Аймгийн ИТХ нь орон нутгийн өмчийн өмчлөгч байдаг тул орон нутгийн өмч давамгайлсан Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж хууль журмын дагуу үр ашиг муутай зардлыг нь бууруулж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллах чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.
Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүд нь сар бүр 1,3 сая төгрөгийн цалин авч, дээр нь жил бүрийн цэвэр ашгийн нэг хувийг есөн хүн хувааж авдаг нь шударга бус, хууль зөрчсөн, орон нутаг, уурхайн жирийн ажилчдыг хохироосон үйлдэл мөн гэж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир үзэж байгаагаа илэрхийлжээ.

 Мөн Захирал Сэддорж 2014 онд хоёул 523 сая төгрөг авсан нь шударга явдал уу? Таван толгой ХК-ийн хувьцааны 20 хувь эзэмшдэг Ажнайн буюу Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг төрийн 51 хувийн хувьцааны төлөөлөл болгожээ. Энэ нь ичгүүр сонжуургүйгээр хууль зөрчсөн үйлдэл. Үүнийхээ хариуд нь хэдэн нэр бүхий хэдхэн аж ахуйн нэгжүүдэд экспортод гаргах нүүрсний квотыг хямдхан үнээр олон жил өгч, хувьцаа эзэмшигчид болон орон нутгийг олон зуун сая төгрөгөөр хохироосон аж. Жижиг Тавантолгой гэгпэх орон нутгийн уурхайгаас луйвар булхайн аргаар цөөхөн арга зальтай хүмүүс завшаад байгааг таслан зогсоож, энэ уурхайд чин шударгаар ажиллаж байгаа уурхайчдынхаа цалин орлогыг өсгөж улмаар аймаг орон нутагтаа орох орлогыг улам нэмэгдүүлж аймгийнхаа нийт ард иргэдэд хүртээмжтэй байлгахыг зорьж байгаа ИТХ-ын дарга Х.Сугирыг Тавантолгой ХК-ийн захирал Р.Сэддорж цагдаад өгсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ