Улсын цолтой бөхчүүд хэд хэдэн байгууллагад давхар “данстай” явдаг нь хэвийн үзэгдэл болсон. Өнгөрсөн жилийн наадамд түрүүлж улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс нь мөн оны 9-р сард ОБЕГ-ын харьяа “Аврагч” биейн тамир-техник спортын хорооны даргаар томилогдсон. Тэгвэл сар гаруйн дараа буюу 2020 оны 10-р сарын 22-нд “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/430 тоот тушаалаар 10 сая төгрөгөөр шагнуулж байжээ. П.Бүрэнтөгс нь арслан цолтой байхдаа албан ёсоор Алдар спорт хороо Зэвсэгт хүчний энхийг сахиулах 350-р анги, Гацуурт групп, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн бөх гэдэг уртаас урт “албан тушаалтай” байсан. Тэдгээрээс хамгийн даруухан албан тушаал нь цахилгааны слесарь аж. Харин онцгойнхон цахилгааны слесариар спорт хороогоо удирдуулж байгаагаа мэддэг болов уу … Түүнээс гадна олон жил цалин, шагнал авч байсны хувьд слесарь П.Бүрэнтөгс станцдаа ганц удаа ч гэсэн цахилгааны ажил хийж өгч байсан эсэх нь сонин байна.