alim.mn | 2024.12.26
“Гөлөг”-өөр дууддаг Ж.Бямбадоржийг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдэг 100 мянган төгрөгөөр шагнажээ

ХҮЭК-ын даргаар ажиллаж байхдаа “гөлөг”-өөр дуудсаны төлөө олон нийтийн хүчтэй эсэргүүцэлд өртөн аргагүйтэн ажлаа өгсөн Ж.Бямбадорж  буухдаа “эмчилгээний зардалд” хэмээн нэг сарын цалингийн тусламж авч байсан. Тэгвэл он гараад ХҮЭК-ийг 10 жил удирдан ажилласан, ажиллахдаа хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулсан хэмээн “Хүний эрхийн төлөө” хүндэт медаль, дагалдах 100 мянган төгрөгөөр шагнуулсан байна.  Шагнах тухай тушаалд хувь нэмрийг голдуу “ихээхэн”, “үнэт” хэмээн тодорхойлдог. Ж.Бямбадоржийг шагнасан тушаалд дээрхи үгс алга.  Түүнийг хүний эрхийг хангахад хэр зэрэг хувь нэмэр оруулсаныг бид байтугай тушаал гаргасан Ж.Хунан ч мэдэхгүй байгаа бололтой. Гэхдээ ХҮЭК-ыг олон жил удирдсаны хувьд ерөнхийдөө өндрөөр үнэлэгдэх “хувь нэмэр” оруулсан гэж үзээд ийнхүү тэмдгээр шагнажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ