alim.mn | 2024.12.26
Төрийн ордонд алтан амиа алдсан Г.Батхүү агсны хэргийг хаана гэв

Одоогоос хоёр жилийн өмнө өндөр хамгаалалттай Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарсны дараа  Нийслэлийн Цагдаагийн Газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Г.Батхүүг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг юм.

Тэгвэл Г.Батхүү агсан юунаас болж амиа алдсан, хэрэгт хэн холбогдолтой вэ гэх зэрэг асуултууд учир битүүлэг байсаар ирсэн, хэргийн гол зангилаа тайлагдахгүй явсаар өдийг хүрчээ.  

Харин Г.Батхүү агсны амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорт дахин шилжүүлжээ. Учир нь түүнийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэх бөгөөд хоёр давхраас түлхсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ