alim.mn | 2025.01.11
Д.Сумъяабазарын 5 сая төгрөгөөр авсан хаалгыг БОАЖЯ улсын төсвийн 7,5 сая төгрөгөөр авчээ

БОАЖЯ энэ 2021 оны нэгдүгээр сарын 25-нд 7 сая 500 мянган төгрөгөөр ухаалаг ариутгалын хаалга авчээ. Энэ хаалгыг “Нью гранд технологи” ХХК нийлүүлсэн байна. Энэ хаалга халуун хэмжигчтэй, амны хаалга зүүсэн эсэхийг шалгаж, халуунтай хүн анхааруулах “шидтэй”. Анх энэ хаалгыг хувийнхаа мөнгөөр аван үүдэндээ байрлуулж, Хотын дарга Д.Сумъяабазар үүдэндээ халуун хэмжигчтэй тусгай хаалга авсан гэж шүүмжлүүлж байсан билээ. Үүнд хариулт өгөхдөө Хотын дарга  Д.Сумъяабазар “Хувь, хувьсгалаа ялгаж дуугарч бай. Мөнхболд туслахаа явуулж, хувийн мөнгөөрөө захиалж авсан юм аа. Ариутгагчтай суперийг нь Хангарьд ордны үүдэнд маргааш тавиулна аа. Жич: Төлбөр хувиасаа одоо болох уу” гэж хариулаад, онгирлоо бардлаа гэж бас л шүүмжлүүлсэн. Юутай ч Хотын дарга Д.Сумъяабазар анх хувиасаа 5 сая төгрөг авсан хаалгыг БОАЖЯ улсын төсвөөс 7 сая 500 мянган төгрөг гарган авч үүдэндээ байрлуулжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ