
Дуучин Борхүүгийн Амархүү хар тамхи хэрэглэсэн хэргээр жил гаруй хоригдоод гарч ирлээ. Загвар өмсөгч, мисс О.Ариунзул дуучин Б.Амархүүг хоригдсоноос хойш хэл амнаас зугтах мэт Англид амьдарч эхэлсэн. Мисс О.Ариунзул фото модель чиглэлээр ажиллаж байгаа. Англиас шинэ карьер, загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч О.Ариунзулын ажлын хүрээ улам тэлж, Германы Берлинд зураг авахуулж байна. Энэ зургууд нь Италийн “PAP Magazine” сэтгүүл дээр нийтлэгдсэн. Нөхрөө хоригдсоноос хойш цахим сүлжээнд идэвхтэй байхаа больсон О.Ариунзул “Ажлаа хийгээд л явж байгаа. Тэгээд л тайван даа” гэж хааяа монголчуудад мэнд дуулгадаг. Одоо Б.Амархүү суллагдан эрх чөлөөтэй боллоо.Англид жил гаруй амьдарсан мисс О.Ариунзул наашилж, хамтдаа амьдарч ажиллах нь мэдээж.
Дуучин Б.Амархүү, О.Ариунзул хоёр хамтдаа кинонд тоглосноор анх танилцаж, хамтдаа дуу бичүүлсэн сайхан хос. О.Ариунзул 2015 оны 7 сарын 1-нд Б.Амархүүгийн төрсөн өдрөөр хүүгээ төрүүлж, Борхүүгийн ганц хүүг хоёр болгосон. Хамтдаа “Орифлейм”, “Жигүүр гранд” зэрэг томоохон компанийн зар сурталчилгаанд тоглож, зундаа Америк, Англи зэрэг европын орноор зугаалсан жаргалтай хос байж олны нүдийг хужирладаг. Харин 2018 оноос Б.Амархүүд асуудал үүсэж, хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй “Хүүхдийн 100”-д байрлах “Солонго” рестораны өмнө зодолдсон хэрэг гарсан. Тус ресторан нь дуучин М.Нарагийн ресторан бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр тус явдал болсон гэдэг. Дуучин Б.Амархүү өөрийн менежер залуутай нийлэн хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодсон гэх хэрэгт холбогдон шүүхээр орсон. Дараа жил нь 2019 оны 9 дүгээр сард хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрийнхээ гаднаас, машинаасаа баривчлагдсан. Б.Амархүү хориход, О.Ариунзул Англид жил гаруй тусдаа амьдарлаа. Одоо Монголын сайхан хос хамтдаа "АА" брэндээ ажиллуулж, алдагдсан цаг хугацаагаа нөхөх ажил угтаж байна.



