alim.mn | 2025.01.11
Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлж, Сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд материалаа хүлээлгэн өгчээ
УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх АН-ын сунгаанд оролцоно гэдгээ шинэ он гармагц зарласан билээ. Тэгвэл өнөөдөр Ц.Оюунгэрэл АН-ын даргын сунгаанд оролцохоор бүртгүүлж, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд материалаа хүлээлгэн өглөө. Ц.Оюунгэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвших буюу АН-ын дарга болох түвшний  амбиц байгаа нь ил болсон. Гэвч АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа юм.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ