alim.mn | 2024.12.23
Н.Номтойбаяр ээждээ шоронгоос баярын мэнд хүргэжээ
Энэ тухай ээж Д.Хулан "Номтой маань өнөө өглөө шоронгоос холбогдож ээждээ баярын мэнд хүргэхийн ялдамд сайд байхдаа хүн ам зүй болон эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлуудын талаар судалж, төрийн бодлого боловсруулж байсан талаар товчхон ярилцсаныг өөрийн ойлогсон хэмжээнд сийрүүлж Та бүгдтэйгээ хуваалцхаар шийдлээ /өнгөрсөн жилийн Мартын 8-аар/.
"Эмэгтэйчүүдийн баяр" хэмээн уламжлагдсан энэ өдөр баярлана гэхээсээ илүү эмэгтэйчүүд, ээжүүд дуу хоолойгоо нэгтгэж, асуудлуудаа тодотгож, баяртай, аз жаргалтай байхын төлөө төрөөс бодлого шийдэл шаардах өдөр гэж ойлгож байна.
МУ-ын хүн ам зүйн байдал хэтдээ улам дордохоор байна. Учир нь хүн амын өсөлт 2% хүрэхгүй байгаа ба өнөөдрийн хүн амд 70% жин дарах дунджаар 35 насны залуучууд 15-25 жилийн дараа массаараа тэтгэврийн хөгшчүүл болж хөдөлмөрлөх хүчний доголдолд орно,
Хөдөөгөөс охид хотод оюутан болж ирээд хотын иргэн болж үлдэх нь ихэссэн ба энэ нь хөдөөд хүйсийн тэнцвэртэй байдал алдагдах, цус ойртох, хотжилт бодлогоор биш механикаар өсөх гэх мэт нийгмийн асуудлууд үүсч байна,
Залуучуудын боловсрол, үзэл бодлын хязгаар тэлэхийн хэрээр төрөлт багассаж байна,
Эдийн засгийн хөшүүн байдал, ажлын байр, хөдөлмөрийн үнэлгээний доройтол нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, төрөлт багассах, төрсөн хүүхэд нь амин дэм, ая тухтай эрүүл орчноор дутагдах..., зэрэг нийгэм, эдийн засгийн томоохон асуудал олон байна.
Асуудлын шийдэл нь төрийн цогц бодлого боловсруулах ба хэрэгжилтийг эдийн засгийн ба эрх зүйн хүрээнд хангана... Ердөөсөө л нийгэм, эдийн засгийн хөгжлөөс хамаарна... Хүн ам өсгөх нь нэг асуудал, хүнээ хэрхэн хөгжүүлэх нь өөр нэгэн асуудал.
Эмэгтэйчүүд ээжүүд бодол санаагаа эмхтгэж, эрхээ тодотгоё. Эрх биш энэ төр сонсох биз" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ