alim.mn | 2024.12.23
Хааны удмынхан Харригийн хүүхдийн арьсны өнгөнд санаа зовж байгаагаа илэрхийлж, Меган Маркл амиа хорлох тухай бодсон гэв

Хунтайж Харри, Меган Маркл нар хувийн амьдралынхаа  талаар дэлгэрэнгүй, дотоод сэтгэлээ уудлан ярьсан нь нэрт хөтлөгч Опра Уинфриг цочирдуулав. Хатагтай Опра хамгийн их гайхаж цочирдсондоо эрүү нь салж унах  шахсан мөч нь Меган Английн хааны гэр бүлд байх арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл санаа байдаг гэх үед.

Меган Меган Марклийн хэлснээр жирэмсэн байхад нь Хатан хааны гэр бүлийнхэн, тэр тусмаа хамгийн ахмад гишүүн нь ханхүү Харригийн хүү Арчиг ямар арьстай төрөхөд их санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ. Ханхүү Харри цагаан арьстан, харин Меган Меркл холимог үндэстэн, африк гаралтай тул хүүхдийнх нь арьс хэр бараан өнгөтэй болох талаар санаа зовж байгаагаа олон удаа хэлжээ. Дээрээс нь хааны гэр бүлд төрсөн анхны өнгөт арьст Арчи гэр бүлээсээ удмын цол, баталгааг авахгүй, өгөхгүй гэж хэлсэн байна. Опра “Энэ нь хаан ширээ залгамжлах уралдаанаас болсон гэж бодож байна уу” гэж асуухад хүлээн зөвшөөрөв. Меган "Гэхдээ би чамд шударгаар хариулж чадна" гээд "Намайг жирэмсэн байх тэр саруудад яг тэр үед түүнд угсаа залгамжлах ханхүү гүнж цол олгохгүй" гэсэн яриа явсан. Хэдийчинээ бараан арьстай тусам удмын батламж, эрх олгохгүй гэсэн яриа Хатан хааны гэр бүлд гарсан байна. Английн хааны угсааны гэр бүлийнхэн Арчигийн арьсны өнгөний талаар өөртэй нь биш Харритай ярилцаж байсан гэж Меган тодруулж хэллээ. Эдгээр асуудлыг хааны гэр бүлээс хэн, хэн хөндөж хэлснийг хэлэхийг хүссэнгүй. Харри, Меган хоёрыг гэрлэхээсээ өмнө ч гэсэн тэдний хүүхдүүд ямар арьстай төрөх талаар асуулт гарч байсан гэнэ. Ханхүү Харри "Тэр яриаг би хэзээ ч олон нийтэд хуваалцахгүй гэж Харри хэлэв. "Гэхдээ тэр үед энэ нь жаахан эвгүй байсан. Би жаахан цочирдсон байсан." Мөн тэрээр "Бид гэрлэхээсээ өмнө энэ нь үнэхээр хэцүү байх болно гэсэн тодорхой тодорхой шинж тэмдгүүд гэр бүлээс минь гарч байсан ч бид гэрлэсэн" гэжээ.

Меган Маркл “Би тэр үед зүгээр л дахиж амьд байхыг хүсээгүй” гэжээ. Меган хэвлэлүүд түүн рүү байнга дайрч байх үед буюу гэрлэлтийнхээ эхэн үед амиа хорлох бодол төрж байснаа хүлээн зөвшөөрчээ. "Би дахиж амьд байхыг хүсээгүй" гэж Меган Опрад хэлэв. "Энэ бол маш тодорхой бөгөөд бодит бөгөөд аймшигтай байнга төрдөг бодол байсан" гэжээ. Гэхдээ бүх ярилцлага нь зөвхөн хааны гэр бүлд болсон бараан дурсамж байсангүй. Харри Меган, Опрад удахгүй мэндлэх хүүхдийнхээ хүйсийг хэлэв. Харри, Меган нар удахгүй нялх охиноо гэр бүлдээ угтан авах болно гэдгээ дэлхий нийтэд зарлалаа. Твиттер энэ ярилцлагад хариу үйлдэл үзүүлж тэсрэлт хийсэн нь тодорхой. Олон хүмүүс хааны гэр бүлийг үзэн ядаж байхад Харри, Меган нарыг маш ихээр дэмжиж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ