Хассуурийн Ганхуяг намынхаа 100 жилийн ойгоор ахмадуудад мөнгөн аяга бэлэглэжээ

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг намынхаа 100 жилийн ойгоор намын ахмадуудаамөнгөн аяга тэргүүтэй бэлэг өгч баярлуулжээ. Хассуурийн Ганхуяг Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж ялсан. 10 шахам компанид хувь эзэмшдэг Х.Ганхуяг гишүүн 2 тэрбум 286 сая төгрөгийн хөрөнгө, 350 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж ХОМ-тээ бөглөжээ. Тэрчлэн УИХ-ын гишүүн найз Ганибалын Амартүвшингээр дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг зээлсэн гэж бичигддэг. Ёстой мөнгөтэй хүний баярхал уу, намдаа хайртай хүний аархал уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ