alim.mn | 2024.12.26
“Зүүнбаян төмөр зам” компани 191 сая төгрөгөөр компьютер, 74 сая төгрөгөөр тавилга авахаар тендер зарлажээ

Өнгөрсөн оны намар Засгийн газрын хуралдаанаар  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ажлын  санхүүжилтэд нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх зорилгоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргасан. Энэ компанийн  66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг агаад төрийн хувь оролцоот компани юм.  Засгийн гараас төрийн өмчит болон хувьцаат компаниудыг өөрийн хөрөнгөөр тавилга, автомашин худалдан авахыг хориглосон. Гэсэн ч энэ компани 3-р сарын 4-нд 191 сая төгрөгөөр компьютер, түүний дагалдах хэрэгсэл худалдан авах, дараа өдөр нь 74 тавилга, эд хогшил худалдан авахаар тендер зарлажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ