Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд 114 сая төгрөгөөр IPAD авч өгөх тендер зарлагджээ
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг цахим хэрэгслээр хангах ажлыг Увсынхан эхэлж салхи хагалсан. ИТХ-ын 41 төлөөлөгчдөд хийт 80 сая төгрөгөөр 41 таблет авч өгөх тендер өдгөө зарлагдаад явж байна. Тэдний араас 35 төлөөлөгчтэй Сэлэнгэ аймгийн ИТХ мөн л таблетжуулахаар 70 сая төгрөгний өртөгтэй сонгон шалгаруулалт зарласан. Тэгвэл Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд IPAD өвч өгөхөөр 114,6 сая төгрөгний өртөгтэй тендер зарлагджээ. Тус ИТХ нийтдээ 32 төлөөлөгчтэй. Хурлын даргаар Д.Мөнхбат ажилладаг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ