alim.mn | 2024.12.22
“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг хэрэг прокурорт шилжжээ

АТГ Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг 2017 оны сүүлээс эхлэн албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа. До.Ганболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг аравдугаар сарын 30-нд прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Д.Ганболд нь “Монголросцветмет” компанийн захирлаар ажиллаж байхдаа гадны аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгагдаж байсан юм.

Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет” компанид аудит шалгалт хийсэн бөгөөд энэ шалгалтаар 78 тэрбум төгрөгийн зөрчил илэрч байсан аж.

АТГ-ын ажилтнууд мөрдөн байцаалтын явцад До.Ганболд их хэмжээний төмрийн хүдрийг холбогдох байгууллагын тогтоосон ханшаас бага үнээр хилээр гаргаж, их хэмжээний ашиг хувьдаа олж байсныг тогтоосон гэнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ