Өнгөрсөн нэгдүгээр сард дөнгөж төрсөн эхийг идэр есийн хүйтнээр Эх нялхсын эмнэлгээс ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан нь иргэдийг жагсаал цуглаан хийхэд хүргэсэн. Эхлээд Шадар сайд я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорч, удалгүй У.Хүрэлсүхийн засгийн газар огцорсон. Харин энэ хүүг "төр эргүүлсэн" гэсэн яриа явж, Хүрэлсүх гэж нэрлэсэн гэж байлаа. Тэгвэл нагац ах Б.Энхдалай ярилцлага өгч "У.Хүрэлсүх биш Сүлд-Очир гэж нэрлэсэн" тухай ярилцлага өгчээ. Дашмягмарын Сүлд-Очир айлын дөрөв дэх хүүхэд, одонгийн хүү юм байна. Мөн ээж нь бага ангийн багш, 50 дугаар сургуульд 10 жил багшлаад, хувийн нэг сайн сургуульд уригдан ажиллаж байгаа сайн багш ажээ. Ээж хүү хоёр аавын хамт Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлагдаад одоо гэртээ гарчээ.