alim.mn | 2024.12.23
Сү.Батболдын авааль гэргий, Б.Баттүшигийн төрсөн ээжид бэр Н.Цэлмүүн нь баяр хүргэв

Ерөнхий сайд асан С.Батболд, С.Баттуяа гэдэг бүсгүйг авааль гэргийгээ болгож, ууган хүү Б.Баттүшигээ төрүүлсэн. С.Баттүшигийг бага байхад тэд салж, Х.Отгонтуяатай удаах амьдралаа зохион одоог хүртэл хамт амьдарч байгаа. Сонгуульд хоёр талаасаа дагуулж ирсэн хоёр хүү, дундаасаа төрсөн гурван хүүхдээрээ “фон” хийж, хувийн амьдралаа сонгогчдод үзүүлдэг. Анхны эхнэр, авааль гэргий нь олны өмнө гардаггүй. Өнгөрсөн жил Б.Баттүшиг төрсөн ээжтэйгээ хамт авахуулсан зургаа фэйсбүүктээ оруулснаар хүмүүс ээжийг нь мэдэх болсон билээ. Б.Баттүшигийн ээж ч гэрэлтсэн арьстай, сайхан эмэгтэй байна гэж олон нийт магтдаг. Б.Баттүшиг Нямтайширийн Цэлмүүнтэй гэрлэж, туурга тусгаарлатлаа төрүүлсэн ээжийнхээ тухай дурсаж, зургийг нь ил гаргаж байгаагүй. Хойд ээжээ ч боддог байсан биз. Харин аавынхаа гэрээс гал голомтоо тусгаарлаж, өөрөө өрхийн тэргүүн болсон үедээ ээжийгээ ил гаргасан. Бэр Н.Цэлмүүн нь өнгөрсөн МАРТ-ын 8-наар төрсөн ээж Д.Хулан, нөхөр Б.Баттүшигийн ээжийн зургийг инстаграмдаа оруулж, хоёр сайхан ээждээ ээж, эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 жилийн өмнө
202.126.90.88
Mundag yumaa.
Төстэй мэдээ