alim.mn | 2024.12.26
Өвөрхангайн албан хэрэгцээний 200 сая төгрөгийн тендерт “Лексус 570” орсон уу ...

Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газар төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд компьютер, тоног төхөөрөмж, автомашин худалдан авах 200 сая төгрөгний нээлттэй тендер зарлажээ. Төрийн албан хаагч нь хэн болох, ямар компьютер болон ямар машин авах гэж байгаа нь тодорхойгүй ч тендер явагддаг жишгийн дагуу тааж болохоор байна. Үүнд төрийн албан хаагч гэдэгт аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга эсвэл ЗДТГ-ын дарга нар ордог. Компьютер нь аймгийн ЗДТГ-д, тоног төхөөрөмж гэдэг нь ИТХ-ын төлөөлөгч нарт зориулагдсан таблет байх магадлалтай байна. Автомашин нь “лексус 570”-тай дүйцэхүйц гэдэг нь бараг л тодорхой байх... Тендер нь хэдийгээр 200 сая төгрөг гэж  буй ч баримт бичигт тодотгосноор орон нутгийн төсвөөс нэмж 15 сая төгрөг гаргах гэнэ. Ингээд нийтдээ 215 сая төгрөг аж. Харин тендерийн бичиг баримтын техникийн тодорхойлолтонд ямар компьютер, тоног төхөөрөмж, автомашин авах талаар тодорхой заагаагүй байна. Үүнээс үзэхэд нууцалж буй агаад ерөнхий нэртэй тендерийн дор өөрсдийн хүсээд байгаа таблет, эсхүл “Лексус 570”-тай дүйцэхүйц автомашин авахаар төлөвлөсөн гэх хардлагыг төрүүлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ