alim.mn | 2024.12.23
Агий хамтлагаа орхиж, Халиунаа "Киви"-д эргэж ирлээ

“Киви” хамтлаг монгол төрхтэй дуучин нь үе үе солигддог ч хамгийн удаан оршин тогтнож байгаа хамтлаг. “Киви” хамтлагийн бүрэлдэхүүнд Д.Уламбаяр, Б.Намуун, Солонго, Б.Халиун, Агий, Энхзол зэрэг охид бүсгүйчүүд байсан. Энхзол, Халиун, Солонго гурав хамтлаг удаагүй. Харин Агий 10 гаруй жил Киви хамтлагт дуулсан. Агийг "Киви" хамтлагт орж ирснээр хамтлагийн сонсогч залуусын тоо нэмэгдсэн гэдэг. Гайхуулахаар чадалтай хоолойтой биш, хөдөлгөөний эвсэл муухан Агий даруухан, царайлаг нь олны анхаарлын төвд байлгаж, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг эхнэр Б.Мандхайгаас нь салгахад нөлөөлсөн. Н.Номтойбаяр, Агий хоёр 2014 оноос хайр сэтгэлийн холбоотой болж, 5-6 жил болзсон. Эцэст нь Б.Номтойбаяр, Э.Номин гэдэг бүсгүйтэй гэрлэж хүүтэй болсон билээ. Агийд энэ явдал хүнд цохилт болж, сэтгэл гутралд орж, тайзнаа гарахаа больсон гэнэ. Тиймээс Киви хамтлагийн хуучин гишүүн Б.Халиун хамтлагтаа эргэн ирж, хамтлагийнхантайгаа байнга явах болжээ. Б.Хариуны нөхөр О.Анхбаяр улс төрд хөл тавьж, Хан-Уул дүүргийн ИТХ-д сонгогдсоноос хойш тайзнаа гарахаа больсон аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ