alim.mn | 2024.12.22
Оросын нэрт түүхч аспирант бүсгүйн цогцостой хайрцгийг гол руу шидэж буй бичлэг цацагджээ

Өнгөрсөн долоо хоногт хойд хөршид ээлжит нэгэн аймшигт хэрэг гарсан. Бямба гаригт Оросын нэрт түүхч, Петербургийн Их сургуулийн түүхийн танхимын доцент 63 настай Олег Соколов хотын дундуур урсдаг голд унасан байдалтай байхад нь аврагчид аварсан. Энэ үеэр үүргэвчнээс нь эмэгтэй хүний хоёр гар олдсоноор аймшигт хэрэг илэрсэн. Нэрт түүхч нь өнгөрсөн пүрэв гаригт 24 настай аспирант бүсгүйг хардалтын улмаас толгойд нь буудаж хөнөөгөөд мөчилж улмаар цогцосыг голд хаяхдаа өөрөө унасан байжээ. Болсон явдал орон даяар шуугиан дэгдээжээ. Гэмт хэрэгтэн цогцостой хайрцгийг голд хаяж байгаа бичлэг цацагдсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ