“Шүдэнз” Амараагийн эгч Б.Баярсайхан намд 2016 онд элссэн гэлцдэг. МАН үнэмлэхүй ялж, албан тушаалтнуудаа багтааж шингээхгүй ядарч явахад тэр эмэгтэй БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төвөггүй болсон. МАН-аас томилогдсон анхны БСШУС-ын сайд Ш.Батсуурьтай тэрсэлдсээр байгаад, ЗГХЭГ руу матсаар байгаад огцруулсан гэж байв. Дараа нь Ц.Цогзолмаатай ил цагаан “үзэлцсэн”. Сайхан хүүхний ааш барагдах биш, хамтарч ажиллахад нэлээн халгаатай хүн гэж ярих юм билээ. Нэг удаа ажлаа өгч, буцаж орсон. Найрамдал зусланд “Бо яамныхан” ажиллаж амрахдаа олны өмнө цагаан бензээ тайлж өгсөн, өөрөө санаачлагаар торохгүй тайлсан гэж яамынхан нь ярьж, “бенз” Эрдэнэчимэгээс Б.Баярсайхан “бенз” хочийг нь салгаж авсан.
МАН-ын миссээр сүүлийн үед тодроод байгаа, цагаан бензээ тайлж “шидсэнээс” хойш секси гэж эрчүүдийн анхаарлыг татах болсон Б.Баярсайханы анхны нөхөр сагсчин Отгонбаяр. Одоо М.Отгонбаяр төрийн албан хаагч болсон. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Б.Баярсайханы анхны нөхөр, ууган хүүгийнх нь эцэг М.Отгонбаяр Б.Баярсайханаас дуулиантай салж, Монголын мисс Б.Бүрэнжаргалтай гэрлэсэн билээ. Б.Баярсайхан ч дуугүй суугаагүй, мисс Бүрэнжаргал, сагсчин М.Отгонбаяр хоёр хамтдаа тэврэлдэн сонинд ярилцлага өгч, тэдний гэр бүлийн амьдрал хэвлэлийн хуудаснаа гарч байв. Нөхрөө алдсан Б.Баярсайхан улам хүчирхэгжиж, өөрөөсөө дүүмэд П.Баярмагнай гэдэг залуутай гэрлэж гурван хүүхдийн ээж болсон Алдарт эх. Одоо бол Б.Баярсайхан сайн ээж, сайн эмээ болсон. Гэрээ зассан, Төрийн нарийн бичгээр ажиллаж үзсэн Б.Баярсайхан төрийн түшээ боллоо.
УИХ-ын гишүүн болоод Б.Баярсайхан “Архи зарахгүй бол хүмүүс хуурай агсам тавиад байна” гэж хэлээд “онигоо”-нд орсон. Энэ нь Завханаас хамт сонгогдсон Ц.Цэрэнпунцагийн өмнөөс дуугарч асуудалд орсон гэх.