“Зэвүүн яриа”-гийн Оргил, найз бүсгүй “Extacy” хамтлагийн гишүүн Сэржмядагийг өмөөрлөө
Хөтлөгч Т.Оргил “Extacy” хамтлагийн гишүүн байсан Сэржмядагтай хамтран амьдарч эхэлжээ. Тэрчлэн ТВ 5-аас гарч, “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ “Зэвүүн ток шоу” болгож анхны нэвтрүүлгээ цацлаа. Т.Оргил “2020 онд миний бүтээсэн 2 том амжилт минь-Эхнийх нь нэг насны хайр, хоёр дахь нь нэг насны нэвтрүүлэг” гэжээ.
Хөтлөгч Т.Оргил найз бүсгүйгээ өмөөрч “Миний найз бүсгүй Сэржмядаг нь Cosmopolitan сэтгүүлд 2016 онд эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлийг харуулах сэдэвтэй зураг авалтанд орсон. Сэтгүүлийн хамт олноос ингэж өөрөө хэлсэн мэтээр ийм ёс бус гарчигтай нийтлэл хийнэ гэж хэлэхгүйгээр сэтгүүлээ хэвлэж 2017 онд тус сэтгүүлээс хүмүүс зөвшөөрөлгүй зураг авч цахим орчинд тараан удаа дараа доромжилж, нэр хүндэд нь халдаж байна. Сэтгүүлийн хамт олонд хүсэлт гаргахад албан ёсоор уучлалт ч гуйгаагүй! Жил болгон цахим орчинд тардаг ч манай хүн хэрүүл хийж шүүх цагдаа гэж явалгүйгээр удаа дараа чимээгүй өнгөрсөөр ирсэн.Харин саяхнаас манай хүн болон миний цахим хаяг, ойр тойрны найз нөхдөд танай хүн ингэж тавьдаг уу? гэх мэтчилэн мессеж ирсээр байна.
1. Том сэтгүүл байж ийм хариуцлагагүй мэдэгдэл ч хийхгүй, сүүлдээ хариу ч бичихгүй олон жил тоохгүй явж болохгүй!
2. Хар масс-наас гадна олон дагагчтай UB Comedy үүсгэн байгуулагч Батбилэгээс
Batbileg Batts эхлээд юу олон нийтэд харуулах вэ?! юугаар тоглоом шоглоом хийх вэ?! гэдгээ мэдэж баймаар байна!! Энэ хүний сториноос асар их хүн сс хийж явууллаа! Устгаарай гээд учир байдлаа тайлбарласан ч уншаад алга болдог ийм хариуцлагагүй байж үнэндээ болохгүй!!!
3. Эмэгтэй хүний яриагүй хийгээгүй зүйлийг баясаж тарааж нэр хүндэд нь халдаж байгаа хүмүүс жоохон хүн чанартай өөрийн тархитай бол тэрийгээ ашиглаад хааяа бүх зүйл дээр тоглоом хийж байхаа боль!!!
4. Дахин ийм байдал үүсвэл энэ сэтгүүлийн хамт олон болон цахимаар тараагаад байгаа олон дагагчтай хүмүүсийг шүүхэд өгнө гэдгийг мэдэгдэж байна Бас албан ёсны уучлалт хүлээж байна” гэж цахим хуудсаараа дамжуулан бичиж, эерэг сөрөг олон сэтгэгдэл хүлээж авсан. Ихэнхи нь эр хүн хайртай бүсгүйгээ ингэж л хамгаалах ёстой гэж өмөөрч байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ