alim.mn | 2024.12.23
ОХУ-ны ерөнхийлөгч Путины нууц охин 18 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ

Путины "нууц" охин 18 насны төрсөн өдөр болжээ. Лиза Розова Москвагийн дээд зэрэглэлийн шөнийн клубт дижи хийж үдшийг хөгжилтэй өнгөрөөжээ гэж Английн "Tne sun"-д бичсэн байна. Путин өөрөө хэзээ ч түүнийг өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагүй боловч тодорхой хүрээнд нууц амраг болох Svetlana Krivonogikh-ийн охин гэж ярилцдаг. Лиза нэгэнтээ өөрийгөө залуу Путин шиг харагддаг гэж хэлсэн удаатай.

 ОХУ-ын Ерөнхийлөгч 68 настай  В.Путин хувийн амьдралаа бүх талаар хамгаалж нууцалдаг.  Экс эхнэр Людмила, хоёр охиных нь талаархи мэдээлэл ховор бөгөөд охидыг нь төрийн тэргүүний хамгийн ойрын хүмүүс л мэддэг. Одоо Оросын хэвлэлүүдээр Владимир Путин нууц охинтой,  гурван охинтой байж магадгүй гэж бичиж байна. Охиныг Лиза гэдэг бөгөөд түүний ээж Светлана Кривоногих нь “Орос” банкны хувьцаа эзэмшигч.

100 сая доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй нууцлаг саятан Светлана Кривоногих Санкт-Петербург хотод амьдардаг. Тэрбээр Владимир Путины найзуудаас байнга гоёмсог бэлэг авдаг бөгөөд охин нь Путинтай үнэхээр адилхан байгаа нь аав, охин гэж хардахад хүргэж байна. Светлана Кривоногих 2003 онд Елизавета охинтой болсон бөгөөд түүний баримт бичигт Владимировнагийн эцгийн нэрийг бичсэн байхад аавынх нь нэр тэдний дунд байдаггүй. Сонинд бичсэнээр тэр Владимир Путинтэй тун төстэй.

Охины зургийг харсан Их Британийн Брэдфордын их сургуулийн харааны анализын төвийн захирал, профессор Хассан Угайл мөн ийм дүгнэлт хийжээ. Тэрээр “Компьютерийн дүн шинжилгээнээс харахад Путин, залуу охин Лиза Кривоногих хоёрын ижил төстэй байдал 70.44 хувь байгаа. Ижил төстэй байдал 75 хувиас дээш байгаа нь зургууд ижил, цусан төрлийн аав хүү байна гэсэн үг юм. “Эндээс бид тэдний хооронд үүсч болзошгүй харилцааны талаар дүгнэлт хийж болно” гэж профессор редакцийн зөвлөлийн хүсэлтээр гаргасан дүгнэлтдээ хэлсэн гэж “Төсөл”-д тэмдэглэжээ.

Путины гэх охин олон нийтийн сүлжээнд охин хуурамч нэрээр байсан бөгөөд энэ мэдээлэл цацагдсаны дараа царайгаа харуулсан бүх зургийг устгасан байна. Путины нууц охины ээж гэгдээд байгаа Светлана төслийн сэтгүүлчидтэй ярилцахаас татгалзсан аж.

Светлана Кривоногих Владимир Путиныг 90-ээд оны үед мэддэг байсан гэнэ. Тэрээр Санкт-Петербург хотын нийтийн байранд амьдардаг байсан боловч хэдэн жилийн дараа элит үл хөдлөх хөрөнгө эзэмших болжээ. Светлана Кривоногих Ерөнхийлөгчийн ойр дотны найзуудтай хөрш амьдардаг. Светлана 2000 оны эхээр тэрээр “Россия” банкинд ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь охиноо төрөх үеэр тус банкны хувьцаа эзэмшигч болсон байна. Одоо түүний эд хөрөнгө, хөрөнгийг хэвлэлд 100 гаруй сая доллараар үнэлжээ. Тэрээр мөн Москва, Сочи, Санкт-Петербург хотод үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.

Тэрээр Санкт-Петербургийн Каменный арал дээр амьдардаг. Энэ бол хотод байх хамгийн элит газар юм. 2000 оны эхээр энэ газрын анхны оршин суугчид нь тэр үеийн шинэхэн Ерөнхийлөгч В.Путины ойр тойрны хүмүүс байв. Путины бүх найзууд Березовая гудамжны 2-р хорооллын орон сууцны хорооллын эзэд болжээ. Энэ нь 19-р зууны Петербургийн харшуудын хэв маягаар баригдсан бөгөөд гадныханд хаалттай байдаг.  Жирийн нэг бизнесмэн энд ирж, орон сууц худалдаж авах боломжгүй. Тэд ийм орон сууцыг “зөвхөн Путины найз нөхдийн дунд” санал болгосон. Үүний үр дүнд Путины жүдо бөхийн спарринг түншүүд Василий Шестаков, Аркадий Ротенберг, Юрий Ковалчук, Сергей Фурсенко, Виктор Мячин, Николай Шамалов нар амьдардаг. Гэтэл тэдэн дунд Путинтай жигтэйхэн адилхан охинтой, ганц бие ээж байгаа нь анхаарал татахаас аргагүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
3 жилийн өмнө
192.82.67.26
ЭНЭ ЛИЗА ОХИН ЗАЛУУХАН ҮЕИЙН ПУТИНТЭЙ НҮҮР ХӨМСӨГ НҮД ТУН АДИЛХАН БН ШҮҮ, ПУТИН 50 НАСАНДАА, 2003 ОНД, ОХУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХСОН БАЙХ ҮЕДЭЭ НУУЦ АМРАГТАА ХҮҮХЭД ХИЙЖ, БАС Л ШАЛИГ ЭР БАЙЖ ГЭХ, ОХИНЫ ЭЭЖ ЛИЗАГ ТӨРҮҮЛЭЭД ОХУ-ЫН БАЯЧУУЛЫН ЭГНЭЭНД ОРЖ ТЭРБУМТАН, ТАНСАГ АМЬДРАЛТАЙ БОЛСОН АЖ.
Төстэй мэдээ