alim.mn | 2024.12.26
Цар тахлын үед Олимпийн медальтнууд сар бүрийн 125 сая төгрөгийн урамшууллаа авсаар байна

Коронавирусны дотоод халдвраас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, мөнгөний гачаалын үед  тогтмол орлогоо алдаагүй  нийгмийн “бүлэг” нь төрийн албан хаагчдаас гадна Олимпийн медальтнууд юм.  2013 онд Олимпийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох талаар Ерөнхийлөгч чиглэл гаргасан. Уг чиглэлийг Засгийн газрын тогтоолоор батласнаар олимпийн медальтнууд сар бүр тогтмол урамшуулал авсаар байна. Өмнө нь урамшууллыг БСШУЯ-наас өгдөг байсан бол өдгөө эрхийг  БТСУХ-нд шилжүүлсэн. Хорооны дарга Ц.Шаравжамцын тушаалаар саяхан 2-р сарын урамшуулал болох нийт 125 сая төгрөгийг олгожээ. Олимпийн аваргууд олон саяын урамшуулал авахаас гадна олон нийтийг уриалах нэрээр коронавирусны вакциныг түрүүлж хийлгэжээ. Америкт л гэхэд зөвхөн Олимпийн алтан медальтан 2500 орчим байдаг агаад тэдэнд төрөөс тэтгэмж урамшуул олгодоггүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ