alim.mn | 2024.12.26
Ерөнхий сайдын салбарынхантай хийсэн уулзалтад оролцогчдыг БОАЖЯ 40 мянган төгрөгийн үнэтэй өглөөний цайгаар дайлжээ

Монголын уран сайхны нэгэн кинонд морины үнэ хаялцах үеэр нэгэн эр “дөрвөн хөлтэй адгуус гэхэд дэндүү үнэтэй байна” гэж дуу алддаг. Тэрэн шиг явдал БОАЖЯ-нд болжээ. Өнгөрсөн сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийсэн. Энэ уулзалтанд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс гадна БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Л.Халтар, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд С.Батцэцэг гээд “будаг нь ханхалсан” шинэхэн сайд оролцсон.  БОАЖЯ-ны сайтад сайд нарын нэрийг л онцлоод  аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хүмүүс болох салбарын хэдээ “төлөөлөл” гэж бүрхэгдүүлжээ.  Бодвол аялал жуулчлалын компанийхан мэдээж энэ салбарт “ажилладаг” ТББ-уудын дарга нар оролцсон бололтой.  Уулзалтанд нийт 45 хүн ирсэн агаад тэдэнд нэг бүр нь 40 мянган төгрөгний үнэтэй нийт 1,8 сая төгрөгний өглөөний цай барьжээ.  Бараг хагас зуун мянган төгрөгний үнэтэй өглөөний гүнцэг гэхээр “тэнгэрийн” өртөгтэй эд гэдэг нь мэдээж. Энэ нь хотын төвийн дээд зэргийн зоогийн газрын өдрийн хоолны үнэ юм. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд энэ уулзалтанд гар татаагүй нь “сайшаалтай”. Гэхдээ уулзалтанд оролцогчидод гэхээсээ илүүтэйгээр олон сайд нар ирж байгаад ийнхүү өндөр үнэтэй өглөөний цай бэлдсэн биз ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ