alim.mn | 2024.12.27
Б.Баасанцогт 11 шүүгчид тус бүр 10 сая төгрөг, заримд нь нэмээд Iphone гар утас өгсөн үү

“Parkview”хотхонд хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүсийн цугларалт болсон тухай видео бичлэг цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Энэ бичлэгт нэр дурдагдсан өмгөөлөгч Б.Баасанцогт 11 шүүгч тус бүрт 10 сая төгрөг өгсөн гэх мэдээллийг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нийтэлсэн байна.

Б.Баасанцогттой холбоотой хэргүүд сөхөгдсөнөөс хойш 10 сая төгрөг авсан гэх шүүгч нар түүний данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар мөнгөө буцааж шилжүүлцгээх болсон аж. Түүнчлэн Б.Баасанцогт зарим шүүгчид 10 сая төгрөг өгөхөөс гадна нэмээд Iphone гар утас өгсөн гэдгийг мөн мэдээлжээ. 

Тэрбээр авлига авсан 11 шүүгчийг түдгэлзүүлэх асуудал яригдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг дээрх нийтлэлд дурдсан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ