alim.mn | 2024.12.27
Хохирогч Н.Ундрах бусдад зодуулсан хэргийг хаалгахын тулд өгсөн 20 сая төгрөгийн “зарцуулалт”-аас ...

Бүхий л гэмт хэрэг санхүүгийн ул мөр үлдээдэг гэдэг. Тэр тусмаа хахуулийн хэрэгт мөнгөний ул мөрөөр нь хөөвөл хэргийн учрыг олж болох дүр зураг өдгөө хэвлэлээр цацагдаад нэгэн өмгөөлөгчийн нэр бүхий шүүгчидэд шилжүүлсэн мөнгөн гүйлгээнээс харж болно. Харин энд өгүүлэх хэрэг нь 2019 гарсан агаад тухайн үедээ санхүүгийн салбарын том тоглогч холбогдсон гэдгээрээ шуугиан тарьж байлаа. Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэсд 2019 оны 3-р сарын 25-нд хохирогч Н.Ундрах  бусдад зодуулсан гэх хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Үүнээс хоёр сарын дараа хэрэгт холбогдсон иргэн буюу сэжигтэн Д.С нь уг хэргийг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлж, давуу байдал бий болгох зорилгоор 20 сая төгрөг гаргасан гэнэ. Өөртөө ашигтайгаар гэдэг  нь хэргийг хаах саналтайгаар прокурорд шилжүүлэх агаад үүний тулд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэрч Н.М-гөөс авсан гэрчийн мэдүүлэг, хохирогч Н.Ундрахын биеийн гадна хэсэгт үүссэн гэмтлийг харуулсан 26 ширхэг гэрэл зургийг устгуулах хэрэгтэй байсан гэнэ. Мөнгөний ажиллагааг Д.Б гүйцэтгэсэн гэж тогтоогджээ.  Дээрхи 20 сая төгрөгнөөс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Б нь 10 саяыг авсан хэрэгт холбогджээ. Улмаар Д.Б -тэй хамтран Н.Ундрах бусдад зодуулсан хэргийг хариуцан шалгаж байсан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч Г.Д -д таван сая төгрөгийг дамжуулж өгсөн нөхцөл байдал илэрчээ. Хэрэг бүртгэх тасгийн дарга болон мөрдөн байцаагч хоёр өмнө нь Говь-Алтайн цагдаад хамт ажиллаж байсан гэнэ. Ийнхүү нотлох баримтууд устгагдаж, хэрэг хаагдах саналтайгаар прокурорд очжээ.Мөн 20 сая төгрөгнөөс 15 сая нь “зарлагдаж” үлдсэн нь  Д.Б-гийнх болжээ. Үүнийг Д.С “зөрж гүйцэтгэсэн” буюу намайг залилсан хэмээн үзжээ. Харин Д.Б нь тэрхүү таван сая төгрөгийг цагдаа нарт зарцуулсан буюу хоолонд оруулах, шатахуун хийж өгөх мэтээр “үйл ажиллагааны” зардалд үрсэн гэж мэдүүлсэн гэнэ. Энэ хэргийн бас нэгэн санаанд оромгүй явдал нь Д.Б болон хэргийг гардан шалгасан мөрдөгч хоёр нийлэн Д.С-ээс дахин 20 сая төгрөг нэхсэн нөхцөл тогтоогдсон байна.  20 саяын хахууль өгсөн гэх мөн ахин 20 саяын хахууль нэхэгдсэн гэх хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны 10-р сард Хан-Уул дүүргийн шүүхэд болсон.  20 сая төгрөг гаргасан Д.С нь таван сая төгрөгөө залилуулсан хохирогч мөн эсэх, мөн тэрхүү мөнгөний зарцуулалтыг тогтоох зэрэгт прокурор, өмгөөлөгчид маргаантай байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
150.129.143.83
Цагдаад ийм хөгийн новшнууд цөөнгүй бдг. Хамт олноо гутаасан...
Төстэй мэдээ