alim.mn | 2024.12.27
Хотын даргыг шүүмжилсэн Г.Уянгын нөхрийн номыг хотын удирдлага 2,5 сая төгрөгөөр худалдан авч байжээ

Цахим сүлжээний содон мэдээллийн нэг нь “ерөнхийлөгчийн” гэх Г.Уянга хотын Онцгой комиссынхныг олон сая төгрөгөөр каракуль малгай, захтай хувцас авсан хэмээн зад шүүмжилжээ. Шүүмжийнхээ дор нөхөр А.Баатархуягийн бичсэн “Цогт чандманийн эрэлд” номын 2-р дэврийг өргөнөөр сурталчилсан байна. Үүнээс үзэхэд хот ном хоёр холбоотой болж таарчээ. Үнэхээр холбоотой гэдэг нь Т.Гантөмөр даргатай хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 10-р сарын шилэн дансны мэдээллээс харж болно. Уг мэдээлэлд оруулсанаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийн 2020 оны 10-р сарын 27-ны өдрийн А/315 тоот тушаалын дагуу хотын нийтийн аж ахуйн бүтээн байгуулалтад идэвхит зүтгэл гаргасан байгууллага, хамт олныг шагнахаар бэлэг дурсгалын ном худалдан авчээ. Уг номоор А.Баатархуягийн бүтээл сонгогдож “Цогт чандманийн эрэлд” номыг 40 ширхэгийг нэг сая төгрөгөөр, “Бие сэтгэлийн билгийн рашаан-1” номыг 30 ширхэгийг 750 мянга, “Бие сэтгэлийн билгийн рашаан-3” номыг мөн 750 мянган төгрөгөөр тус тус худалдан авчээ. Ийнхүү хот зохиолчид 2,5 сая төгрөгийн тун боломжийн орлого оруулсан байна. Мөн зохиогчийн номоор тэргүүний сайчуудаа шагнасан зэргээр ихээхэн хүндэтгэлтэй ханджээ. Г.Уянга нь хотын удирдлагыг “бут авахдаа” доор нь номын сурталчилгаа хавчуулсан нь тун хачирхалтай. Энэ нь нөхрийнхөө номыг ахин худалдан авахыг “сануулсан” нэг төрлийн далд мессэж байх гэсэн хардлагыг төрүүлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ